You are on page 1of 5

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө Final Draft

ӨМНӨХ ҮГ

Энержи ресурс ХХК-ийн захиалгаар “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хатуу хог
хаягдлын менежментийг төлөвлөгөө” боловсруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Сүүлийн
жилүүдэд хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл ихэссэний улмаас ахуйн болон
үйлдвэрлэлийн хог хаягдлаар байгаль орчин их хэмжээгээр бохирдож, тэр нь хүний эрүүл
мэнд, амьдралын нөхцлийг доройтуулах нэгэн хүчин зүйл болж байгаа билээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хатуу хог хаягдлыг байгаль орчинд халгүйгээр
зайлуулах менежментийн системийг бий болгох зорилгоор энэхүү “Менежментийн
төлөвлөгөө”-г боловсруулав. Уг ажлын хүрээнд багийн гишүүд энэ оны 7 дугаар сарын 08-
10-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж, тус сумын хог хаягдлын
өнөөгийн байдалтай танилцан хог хаягдлын хэмжээ, бүтэц, түүнийг цуглуулах, тээвэрлэх,
зайлуулах тогтолцоо, ажлын горим, хог дахин ашиглалт, боловсруулалтын байдал, хогийн
төвлөрсөн цэг, түүний эзлэх талбайн хэмжээг гаргах, хөрсний бохирдлын түвшинг тогтоох
зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна сумын удирдлагууд, холбогдох
мэргэжилтнүүдтэй уулзалт ярилцлага, хурал зохион байгуулж, тэднээс санал асуулга авч,
төлөвлөгөөг асуулга авч, “Менежментийн төлөвлөгөө”-г боловсруулахад шаардлагатай
судалгааны материалуудыг цуглуулан  авав.

Тэрчлэн тус суманд ажиллаж буй зарим нэг аж ахуйн нэгж, байгууллагын удирдах
хүмүүс, иргэдтэй уулзаж, хог хаягдал цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэх, зайлуулах
асуудлаар санал авч, хог хаягдлын хэмжилт, судалгааг газар дээр нь хийв. Мөн бид хог
хаягдлын менежментийн талаар манай оронд мөрдөж буй холбогдох хууль, дүрэм журам,
стандарт, аргачлал зааврууд болон гадаадын улс орнуудад хог хаягдлын менежментийг
боловсронгуй болгоход ашиглаж буй арга туршлагыг судлан Цогтцэций сумын хог
хаягдлын менежментийг боловсронгуй болгох “Менежментийн төлөвлөгөө”
боловсруулахад ашиглав. 
Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа Европын Сэргээн
Босголт, Хөгжлийн Банкны 2008 оны Байгаль орчин, Нийгмийн Бодлогын баримт бичигт
заасан шаардлагууд болон тус банкнаас Энержи ресурс ХХК-тай байгуулсан гэрээний хог
хаягдлыг бууруулах чиглэлээр заасан заалтуудын шаардлагыг уялдуулсан болно.
Төлөвлөгөөний төслийг аль болох бодит баримт бичигт тулгуурлахыг зорьсон
боловч сумын хэмжээний баримтууд нэн дутагдалтай байсан учир дурьдах төдий
бичигдлээ. Харин хог нийлүүлж байгаа Энержи Ресурсын баримтууд бодит байдалд
нийцсэн шаардлага хангахуйц хэмжээнд бичигдсэн тул төлөвлөгөөнд түлхүү орсон болно.

Энэхүү төлөвлөгөөг боловсруулахад Энвайрон ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан, Байгаль


орчны гавъяат ажилтан ахлах судлаач З.Жанжаадорж, судалгааны ажилтан Э.Батмөнх,
химийн шинжээч Б.Түмэнжаргал,  бактериологийн шинжээч Ч. Батцэцэг нар ажиллав.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө Final Draft

1. СУДАЛГААНЫ БүСИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

 1.1 Цогтцэций сумын товч танилцуулга

Өмнөговь аймгийн Цогтцэций сум нь 1924 онд Шанхай уулын хошууны Сэвхүүл
гэдэг газар үндэс сууриа тавьж, 1928 оноос одоогийн байрлаж буй Баруун суу гэдэг газарт
Цэций нэртэйгээр байгуулагджээ. 1934 оноос одоогийн нэрээр нэрлэгдэх болсон байна.
72.4 мян.км2 нутаг дэвсгэртэй, хойд талаараа Цогт-Овоо, зүүн хойт талаараа Дундговь
аймгийн Өлзийт, зүүн талаараа Манлай, зүүн өмнө талаараа Ханбогд, өмнө талаараа
Баян-Овоо, баруун талаараа Ханхонгор сумдтай хил залгаа оршино.
 

1.2 Засаг захиргааны бүтэц, зохион байгуулалт

Цогтцэций сумын нутгийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, орон нутгийн


төрийн захиргааны байгууллагууд болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга,
түүний Тамгын газар, багийн Засаг дарга гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж
байна.

Нутгийн удирдлагын байгууллагын бүтэц, зохион байгуулалт

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын засаг дарга

Сумын Иргэдийн Сумын засаг даргын


Төлөөлөгчдийн Хурлын орлогч дарга Засаг даргын
нарийн бичгийн дарга тамгын газрын
дарга
Төрийн
үйлчилгээний Засаг даргын
байгууллагууд тамгын газрын
алба,
ажилтнууд
Багийн засаг
дарга

Багийн
ажилтнууд
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө Final Draft

Энэ схемд Хог хаягдлыг хариуцсан бүтэц, орон тоо байхгүй. Одоогийн байдлаар Засаг
даргын Тамгын газрын аппаратад ажиллаж буй байгаль орчны байцаагчийн ажил үүргийн
хуваарьт байгаль орчны хуулиудын бохирдлын талаарх заалтуудын хэрэгжилтэнд хяналт
тавих асуудал л тусгагдсан байна.

1.3 Цогтцэций сумын нийгэм, эдийн засгийн байдал

Цогтцэций сум нь нийслэл Улаанбаатар хотоос  530 км, Өмнөговь аймгийн төвөөс
98 км зайд, Тавантолгойгоос 19 км, Оюутолгойгоос 140 км, Манлай сумаас 125 км зайд 
говийн их мужид оршдог. 72.4 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэр, 2600 гаруй хүн
амтай. Тус сумын нутаг дэвсгэрт одоогийн байдлаар Вагнер Ази зэрэг томоохон
байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн цайны газар, зочид буудал,
шатахуун түгээх  станц, дэлгүүр, сургууль, эмнэлэг зэрэг байгаль орчинд нөлөөлөх
байдлын үнэлгээ хийлгэсэн 25 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна. Банкны
үйлчилгээг ХААН болон Монгол шуудан банкууд үзүүлдэг. 

Сумын төвийн иргэдийн усны хэрэгцээг 3 гүний худгаар хангадаг. Усны чанарын хувьд
хатуулаг ихтэй ба үүнээс шалтгаалан гэдэс, дотор эрхтний өвчлөл ихтэй байдаг байна.

Хүснэгт 1. Цогтцэций сумын нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд


А Х/нэг
2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009
ж
Нутаг
мян.г 724. 724. 724. 724. 724. 724. 724. 724. 724.
дэвсгэрийн 724.6
а 6 6 6 6 6 6 6 6 6
хэмжээ
Байнгын хүн ам,
тоо 2189 2197 2172 2130 2102 2155 2121 2147 2245 2642
оны эцэст
Төрсөн хүүхэд тоо ~55 56 45 43 39 46 36 47 58
Нас барсан хүн тоо 15 12 15 10 13 12 16 19 21 17
Өрхийн тоо тоо 572 570 570 575 569 579 583 614 674 806
Малчин өрхийн
тоо 416 409 359 351 340 346 351 368 378 376
тоо, үүнээс:
Цахилгаан
тоо 43 115 102 88 156 198 179 203 272 226
гэрэлтэй
Телевизортой тоо 52 68 72 64 112 131 133 188 202 141
Радио хүлээн
тоо 289 202 269 343 207 256 270 245 378 258
авагчтай
Автомашинтай тоо 55 76 77 51 67 68 74 77 80 61
Мотоцикльтой тоо 120 159 114 106 114 179 153 171 178 161
Трактортой тоо 1 - 1 1 0 0 1 1 0
Малчдын тоо тоо 872 842 779 719 724 710 685 688 663 643
Хөдөлмерийн
тоо 1025 1033 1136 1147 1150 1232 1238 1255 1358 1629
нөөц
" Ажиллагчдын
тоо 1012 1022 995 1033 935 1031 1084 1072 939 1206
тоо
Ажилгүйчүүдийн
тоо 13 11 5 8 15 17 12 11 9 9
тоо
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө Final Draft

Эмнэлгийн
тоо 17 14 16 15 14 15 17 20 21
ажиллагсдын тоо
Үүнээс: их
тоо 2 1 1 1 1 2 2 3 3
эмчийн тоо
бага эмчийн тоо тоо 4 3 3 2 3 3 3 5 4
сувилагчийн тоо тоо 5 5 5 5 3 4 5 4 6
Нялхсын нас
тоо 3 1 1 1 1 3 2 1 5 0
баралт
Халдварт
евчнөөр тоо 17 7 10 4 7 5 3 41 13
өвчлөгсөл
Үүнээс: гепатит тоо 16 1 2 3 6 1 2 39 10

Сургуульд
тоо 36 32 33 30 28 32 32 34 37 42
ажиллагсдын тоо
Үүнээс: үндсэн багш тоо 20 18 18 16 17 16 16 16 19 22
Дотуур байрны
тоо 80 95 80 85 85 101 118 118 100 101
сурагчдын тоо
1-р ангид элсэгчдийн-
тоо 68 45 50 85 35 38 49 76 46 59
тоо
9-р ангид элсэгчдийн
тоо 0 13 48 34 45
тоо
9-р анги төгсөгчдийн
тоо 22 36 36 38 44 28 45 46 34
тоо
11-р анги төгсэгчдийн
тоо 0 0 0 0 0
тоо
Сургууль завсардсан
хүүхэд тоо 11 10 9 0 0

Хүн ам.

        Хүн амын шинэчилсэн бүртгэлээр сумын нийт хүн ам 2009 оны жилийн эцсийн
байдлаар 2642 байжээ. Сумын нийт хүн амын дийлэнх нь Таван толгойн нүүрсний ордыг
түшиглэн байгуулсан кемп,  тосгон болон сумын төвд, харин  1300 гаруй нь хөдөө мал аж
ахуй эрхлэн амьдарч байна. 2008 онд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 25 хүнээр нэмэгдэж,
26 хүн ажилд орж, тухайн жилийн сарын эцэст ?? 9 хүн болжээ. Бүртгэлтэй
ажилгүйчүүдийн тоо нийт хүн амын 1.1 хувийг эзэлж байгаа бөгөөд тэдгээрийг
боловсролын түвшнээр ангилан үзвэл дээд боловсролтой 1, бүрэн дунд боловсролтой 3,
бүрэн бус дунд боловсролтой 5 хүн тус тус байна. Таван толгойн нүүрсний ордыг
түшиглэн их бага олон тооны компаниуд байгуулагдаж байгаатай холбоотойгоор хүн амын
тоо байнга өсөн нэмэгдэж, түүнээс үүдэн сумын төвийн гэр хороолол тэлж, айл өрхийн тоо
ч тасралтгүй нэмэгдэж байна. 

       Сумын хэмжээнд жилд 78 хүүхэд төрж, 21 хүн нас барсан нь өмнөх оныхоос төрөлт
59.2 хувиар, нас баралт 5 хувиар тус тус нэмэгдсэн байна. Үүнээс нялхасын эндэгдэл 5
гарчээ. Хурц халдвэрт өвчнөөр өвчилсөн 41 тохиолдолын 39 нь гепатит шар өвчин байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө Final Draft

Энэ нь өмнөх оныхоос огцом өссөн үзүүлэлттэй гарсан байна. Сумын төвийн бохирдлын
хэмжээ ихэссэнээс энэ төрлийн өвчлөлийн тоо нэмэгдсэн байх магадлалтай.  

1.4 Хөдөө аж ахуй

Цогтцэций сумын хүн амын амьжиргааны гол эх үүсвэр нь мал сүрэг, түүнээс авдаг
түүхий эд юм. Тус сумын хэмжээгээр 2008 онд нийт 378 малчин өрхийн 663 малчин байгаа
нь урьд оноос 10 өрх, 25 малчинаар буурсан үзүүлэлттэй байна. Сумын хэмжээнд 2009
онд 88358 толгой мал тоолуулснаас тэмээ 1992, адуу 4260, үхэр 858, хонь 2664, ямаа
54547 толгой болсон нь өнгөрсөн оныхоос 13713 толгой буюу 14.5 хувиар буурчээ. Сумын
нийт малын 61.7 хувь нь ямаан сүрэг байгаа нь зах зээлийн эрэлт хэрэгцээтэй холбоотой
юм. 2009 онд  36564 хээлтэгч төллөж, гарсан төлийн 46.8 хувь нь бойжсон байна.

2009-2010 оны зудын уршгаар мал ихээхэн хорогдож,  2010 оны эхний хагас
жилийн байдлаар энэ жил бойжуулсан төлийг оролцуулан малын тоо 40000 орчим байна.
2009 онд худаг, булгийн дэргэд нийт 3.3 га-д төмс, хүнсний ногоо тариалж, 6.3 тн ургац
хураан авчээ. Энэ нь хамрагдаж буй хүний хувьд ч, хурааж авсан ургацын хэмжээгээр ч 
харьцангуй бага юм. Сумын хэмжээнд нийт 161 тн хадлан, 34.5 тн гар тэжээл, 270 тн
хужир шүү, 4.4 тн сүрэл бэлтгэж нөөцөлсөн байна.

Өнгөрсөн онд зуд болж олон тооны мал хорогдсоны улмаас  малын гаралтай яс,
арьс ширний хаягдал хөдөө ч, мөн хогийн цэг дээр ч  харьцагуй их байна. 

Зураг 1. Сумын таван хошуу малын төрөл, тоог баг бүрээр харуулав

You might also like